"Оллоо" ХК болон "Хөвсгөл хүнс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 191,276,877.74 төгрөгийн үнийн дүн бүхий 710,196 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL+14.96%) болон "Хөвсгөл хүнс" ХК (HHS +14.96%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нако түлш" ХК (NKT -11.11%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -9.09%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 92,854 ширхэг нэгж эрхийг нийт 20,787,164 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.12 хувиар өсөж, 32179.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,969,774,713,110.94 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна