Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсангийн гүүр”-ийн доор “Туул” голд хүн урсаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7.5 замыг туулан 14:00 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Яармагийн гүүр”-ээс баруун тийш 200 метр зайд “Туул” голд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны харьяат Т /12 настай, эмэгтэй/-ын цогцсыг мөн өдрийн 14:56 цагт олж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна