Иргэн С.Цэвээн Төрийн ордны гадаа суулт зарлаад удаж байна. Түүнийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр хүлээн авч уулжээ.
Тэрээр "Төрийн ордоны гадаа 59 дэх өдрөө сууж байгаа С.Цэвээн гуай, түүний охин Урансүх нартай хоёр дахь удаагаа уулзаж ярилцлаа. Зургаадугаар сарын 18-нд бид уулзаж учир байдлыг тодруулж холбогдох байгууллагууд руу албан бичиг явуулж байсан. Өнөөдөр хүлээн авч уулзлаа. Асуудлыг нь шууд шийдэж чадахгүй ч гэсэн асуудлуудыг нь сэтгэлийг нь онгойтол яриулах нь учирсан зовлонг нь жаахан ч гэсэн нимгэлэх болов уу гэж бодлоо. 1990 онд АН-26 онгоцны сүйрлийн улмаас ханиа алджээ. Амиа алдсан хүмүүсийн ар гэрт хоёр удаа тэтгэмж өгсөн боловч тэдний гэр бүлийн өмнөөс хэн нэгэн залилж авсан болтой тэдэнд юу ч олгогдоогүйд хамгийн их бухимдсанаа ярьж байнга нулимсунагааж байв. Тэр мөнгөндөө гол асуудал биш зовсон шаналсан хүмүүсийн мөнгийг залилсан учраас үнэн мөнийг олохын төлөө явж байгаа юм. С.Цэвээн гуай өмнөх уулзсанаас нилээн ядарсан харагдсан тул суултаа зогсоохыг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. Тэгэхлээр нь та ядаж 14 хоног биеээ сувилуулаад ирээ, одоо бүх хүн амарсан, ажил цуглахаар ир, би харин энэ хооронд дахиад хэд хэдэн газар луу албан бичиг явуулья гэж нилээн ятгасны эцэст зөвшөөрүүлэв" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна