Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал хураалт 2021.10.10-ны өдөр явагдана.
ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ХИЙГДЭХ АЖЛУУД:
Нам, эвсэл нь сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021.8.11-ний өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Нөхөн сонгуульд бие даан нэр дэвших иргэд 8 сарын 23, 24, 25-ны өдрүүдэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлэх юм. Хугацаа хоцорсон мөрийн хөтөлбөрийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. https://audit.mn/?p=13487
Сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны дэмжигч сонгогчдын гарын үсэг зуруулах маягтыг 2021.8.26-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн болон Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооноос очиж авна. Гарын үсэг зуруулах маягтын хуудас бүрт сонгуулийн хороо тэмдэг дарж олгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна