Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэг 1 жил асаад унтардаг биш, стандартын шаардлага хангасан, чанартай баталгаатай гэрэлтүүлэгтэй болно


Баянзүрх дүүргийн хэмжээнд Хотоос алслагдсан, гэр хорооллын өрх айлуудад нэн шаардлагатай байгаа гэрэлтүүлгийн ажил үргэлжилж байна.

Энэ ажилтай холбогдуулан Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх өөрийн цахим хуудаснаа: 

"Та бидний хэлж заншсанаар "Хонхор" буюу дүүргийн 11 дүгээр хороонд нийт 202 ширхэг гэрэлтүүлэг тавигдах бөгөөд уг ажил 7 дугаар сарын сүүлээр эхэлж, 10-р сардаа багтааж дуусгана гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэлж байна.

Миний хувьд гэрэлтүүлгийг яаран сандран хийлгүйгээр чанар, стандартын дагуу, ашиглалтад хамгаалалтын тал дээр онцгой анхаарч ажиллахыг гүйцэтгэгч талаас хүслээ!

Тавьж буй гэрэлтүүлгийн хувьд орчин үеийн шийдэд бүхий эрчим хүчний зарцуулалт бага, хүчин чадал өндөр, чанартай гэрэлтүүлэгтэй болохыг зорьж ажиллаж байна.

Тэгж байж 1 жил асаад унтардаг биш нэлээн чанар сайтай, иргэд, хороонд, дүүрэгт хэрэгтэй гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй болох боломжтой!" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна