"Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК-ийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Хангай хотхон”, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт байрлах “Буянт Ухаа-2” хороололд “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”-тэй иргэдийн гэрээний сунгалтыг 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК-ийн 101 тоот өрөөнд хийж эхлээд байна.
Түрээслэгч та бүхэн даваагаас баасан гарагийн 08:30-17:30 цагийн хооронд ирж, гэрээний сунгалтаа хийлгэх боломжтой бөгөөд үндсэн түрээслэгчид Иргэний үнэмлэх, Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа /ТҮЦ машинаас авах/-г авч ирж, гэрээний сунгалтаа хийлгэнэ үү.
Утас: 89090017, 89090013
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна