С.Эрдэнэ: Миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй


С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр "Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй. хоёрдугаарт, АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. гуравдугаарт, Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн" гэж жиргэжээ.

Түүний хувьд 2020 оны Улсын Их хурлын сонгуулиар өөрийн вант улс хэмээн нэрлэгддэг Баянгол дүүрэгтээ ялагдсаны дараагаар, өнгөрөгч Ерөнхиййлөгчийн сонгуулиар цагаан хуудаснаас бага санал авж улс төрийн кареераа өндөрлүүлсэн гэж хэлж болох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна