Загасанд яваад сураггүй алга болжээ


Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар иргэн 08.12-ны өдрийн 14:00 цагийн орчим загасанд яваад сураггүй алга болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 07:00 цагаас иргэн А-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Түүний загасчилж байсан Ховд голын эргээс тухайн иргэний авч явсан загасны уурга, хутга, уут, барьсан загас зэргийг олжээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна