БЗД бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж, иргэдийг эрүүл, чанартай, хямд үнэтэй Монгол хөрсөндөө ургасан хүнсний ногоогоор хангах зорилгоор нийт 28 хорооны 30 цэгт аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл талбай гаргахаар болжээ.
Тодруулбал, хүнсний ногоочдоос түрээсийн төлбөр авахгүй, харин хүнсний бүтээгдэхүүнээ хямд үнээр зарахыг санал болгож байгаа аж. Одоогоор Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн ногоочид Баянзүрх дүүрэгт ирж худалдаагаа эрхэлж байна.
Ногоо тариалан худалдаалдаг иргэн, бичил бизнес эрхлэгч та бүхэн Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсд бүртгүүлж, байршлаа сонгож хамтран ажиллах боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 99291218 дугаарт холбогдож авах боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна