Биеэ үнэлэгч зуучилсан хэргээр ял авсан BIGBANG-ын одтой хамт байсан Монголын алдартнууд хэн бэ?


Өмнөд Солонгосын цэргийн шүүх өнгөрөгч пүрэв гарагт K-pop од BIGBANG хамтлагийн гишүүн Seungri-д гадаадын бизнесмэнүүдэд биеэ үнэлэгч зуучлах, нийлүүлэх зэрэг гэмт хэрэгт буруутган гурван жилийн хорих ял оноожээ. Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр Big Bang хамтлагт тус хэрэгтэй холбогдуулан мөн 989,000 долларын торгууль авсан байна. Түүнийг Сөүлийн ойролцоох Ёнгин хотын цэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа цагдан хорьсон байна.

Энэхүү к-поп одтой тэгвэл Монголын толгой баячуудын хүүхдүүд, урлаг соёлын алдартнууд БНСУ-д нэг биш удаа уулзалдаж, бүр буу халсан тухайгаа өөрсдийн цахим хуудаснаа байршуулж байсан удаатай. Тухайбал Төрийн соёрхолт дуучин Б.Болд, МАК-ын өв залгамжлагчдын нэг Н.Цэнгүүн, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг тэргүүтэй эрхмүүд Сөүлийн Ганнам дүүрэгт уулзалддаг байжээ.

Сэүнриг жинхэнэ нэр Ли Сын Хён. Тэрбээр 2020 оны 1-р сард хууль бус бэлгийн үйлчилгээ зохион байгуулсан гэх мэт хэд хэдэн зүйл ангиар буруутгагджээ. Ингэхдээ Тайвань, Япон, Хонг Конгоос 2015-2016 онд бизнес хөрөнгө оруулагчдад зориулан энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулсан хэмээн мэдээлээд байна.

Тэрбээр 2013 оноос 2017 он хүртэл гадаадын казинод бооцоо тавьсан нь гадаадад мөрийтэй тоглохыг хориглосон хууль тогтоомж зөрчсөн бөгөөд Сөүлийн шөнийн цэнгээний газрын мөнгийг хувьдаа завшсан хэргээр мөн л ял сонсчээ. Түүний хэргийг өнгөрсөн оны 3-р сард 21 сар цэргийн алба хааж байх үед нь шүүхэд шилжүүлсэн.

Yonhap мэдээллийн агентлагийн мэдээлснээр Seungri байлдааны хувцастай шүүх хуралд ирсэн бөгөөд шүүгч шийдвэрээ зарлахад толгойгоо олон удаа сэгсэрсэн гэж мэдээлсэн байна. Ази болон бусад орнуудад асар олон шүтэн бишрэгчтэй Big Bang-ийн амжилт гал мэт түгэж 2006 онд дебют хийснээс хойш буюу 2016 онд тус хамтлаг 44 сая долларын татварын өмнөх ашиг олсон гэж мэдээлсэн.

Seungri-г 2019 онд биеэ үнэлэгчтэй харьцаа тогтоосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа хамтлагаасаа гарсан. Түүний хэрэг к-попын салбарыг донсолгосон олон дуулиант хэргийн нэг юм. 2019 онд дуучин Жун Жун Ён зургаан жилийн хорих ял сонсч байсан бол хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан Чой Жун Хун таван жилийн ял ижил төстэй хэргэээр сонсчээ.

Эх сурвалж: khongor.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна