Энэ сарын 25-наас хоёр давхар автобус явж эхэлнэ


Энэ сарын 25-наас нийтийн тээвэрт 25-30 хүний суудалтай, хоёр давхар автобус явж эхэлнэ.

Нийслэлийн Нийтийн тээвэрт парк шинэчлэлийг эхлүүлж байгаа бөгөөд энэ онд 200 автобусыг шинэ, том оврын, бөөнөөр нь тээвэрлэх багтаамж ихтэй автобусаар шинэчилнэ.

Ингэснээр хөдөлгөөний эргэлт сайжирч, авто замын түгжрэл 50 хувиар багасна гэж тооцоолжээ.

Эхний ээлжид 25-30 хүний суудалтай, хоёр давхар, 10 шинэ автобусыг Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт гаргах аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна