Жо Байден: АНУ Афганистанаас цэргээ буцаан татахад хамгийн тохиромжтой цаг гэж байгаагүй


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас цэргээ татах шийдвэрээ зөвтгөсөн мэдэгдэл хийлээ.

Хэдий тийм боловч болж буй үйл явдлыг түүний засаг захиргааны үед тохиож буй томоохон хямралуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна."Би өөрийн шийдвэртээ бат зогсоно" гэж Жо Байден Цагаан ордны индрээс мэдэгджээ. Мөн "Энэ 20 жилийн дараа, АНУ-ын цэргийн хүчнийг буцаан татах тохиромжтой цаг гэж байгаагүй гэдгийг би ойлгосон" гэсэн байна.

Мөн Кабулын олон улсын нисэх буудалд гарсан үймээнийг намжаахаар Талибаны талтай хэлэлцээ хийж байгааг АНУ-ын Төрийн департамент мэдээллээ. Онгоцны буудалд Афганистаныг орхих хүсэлтэй хэдэн мянган иргэн үймээн үүсгээд байгаа юм.

Харин нөгөө талаас Талибаны төлөөлөгч тэгш оролцоог хангасан Засгийн газар байгуулах хүсэлтэй байгаагаа ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: gogo.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна