НҮБ -ын Хүний эрхийн зөвлөл, Талибууд Афганистаныг эзлэн авсны дараах хүний эрхийн ноцтой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ирэх долоо хоногт ээлжит бус хурал зарлан хуралдахаар болсон байна. Дэлхийн бараг ерэн улсаар дэмжигдсэн Пакистан, Афганистаны төлөөлөгчдийн хамтарсан хүсэлтийн дагуу наймдугаар сарын 24 -ний өдөр Женевт хуралдахаар болсон гэж НҮБ -ын Хүний эрхийн зөвлөл мэдэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна