"Мон-Ит Булигаар" ХК болон "Гурил тэжээл Булган" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 213,103,263.89 төгрөгийн үнийн дүн бүхий 1,132,455 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар" ХК (MBG+14.96%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ +14.93%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган хийц" ХК (GHC -8.11%) болон "Айтүүлс" ХК (ITLS -6.88%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 51,474 ширхэг нэгж эрхийг нийт 10,339,737 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.31 хувиар буурч, 33707.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,229,004,080,424.75 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна