Э.Бат-Амгалан: Мэдээлэл, технологийн эрин зуунд иргэд төрийн үйлчилгээг цахимаар авч, төрийн цахим шилжилтийн эхлэлийг амжилттай тавьлаа


Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Нийтийн мэдээллийн тухай” болон “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн төслүүдийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа!

Төрийн цахим шилжилтийн эхлэлийг амжилттай тавьсан. Тухайлбал “Цахим гарын үсгийн тухай”, “Кибер аюулгүй байдлыг хамгаалах тухай” хуулийн төслүүдийн ажлын хэсэгт багтаж E-Mongolia платформын шинэчлэлийг эхлүүллээ.

Ингэснээр иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог бүх төрлийн лавлагааг тус платформоор дамжуулж үнэ төлбөргүй авахаас гадна аж ахуй нэгж, иргэдэд зориулсан 539 гаруй үйлчилгээг үзүүлж байна.

Үүгээр ч зогсохгүй жолооны үнэмлэхээ орхисон тохиолдолд 10 дугаар сард шинэчлэгдэх E-Mongolia v2 платформоор дамжуулан торгуулахгүй байх арга хэмжээг авахаар болжээ.

Цаашид бид төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ хүндрэл үүсгэлгүй, шуурхай цахимаар үзүүлдэг байлгах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна