Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө иргэн 47 настай Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгджээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй, гадны нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж, уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 20 настай /одоо 38 настай/ Х гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдсэн нь тогтоогджээ.
Тухайн гэмт этгээдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Тухайн хэргийг энэ оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Эх сурвалж: tur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна