"Монгол савхи" ХК болон "Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Өчигдөр 17 цаг 40 минут

2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 745,890,612.15 төгрөгийн үнийн дүн бүхий 1,473,960 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN+15.00%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -7.28%) болон "Бодь Даатгал" ХК (BODI -4.58%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 150,867 ширхэг нэгж эрхийг нийт 44,729,810 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр багцын арилжаанд нийт 1,500,000 ширхэг үнэт цаас 150,000,000,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 2.9 хувиар өсөж, 41073.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,547,023,426,518.85 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна