Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр TF1 телевизийн шууд эфирт ярилцлага өгөхдөө Афганистанд болж буй үйл явцыг “Ардчиллыг хүчээр тогтоож болдоггүйн жишээ” гээд, “Ардчилал бол ард түмний өөрсдийн хүсэл зоригоор тогтдог зүйл” гэж хэлжээ.
Талибууд одоо нэгэнт Кабулыг эзэлж, газар нутгийнхаа ихэнхэд хяналтаа тогтоосон учир улс орноо хэрхэн засаглах нь тэдний өөрсдийн мэдэх хэрэг болсныг Э.Макрон хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэглээ гээд олон улсын зүгээс огт хайхрахгүй орхиж болохгүй бөгөөд хүмүүнлэгийн асуудал, хүний заяагдмал эрхийг хангах зэрэг асуудлаар хамтрах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр олон улсын зүгээс онцгой анхаарах ёстой гэсэн санааг тэрээр илэрхийлжээ. Мөн алан хядах бүлэглэлүүдтэй хамтарч ажиллахгүй байх баталгаа гаргуулах, энэ тал дээр шахалт үзүүлэх ёстой гэдэгтэй тэрээр санал нэг байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна