Ида хар салхины улмаас Миссисипи мөрний урсгал өөрчлөгджээ


Уржигдар орой АНУ-ын Луизана мужийг ида хар салхи дайрсны улмаас тус мужийн 1 сая гаруй хэрэглэгч тог цахилгаангүй болж, Шинэ Орлеаны хажуугаар урсах Миссисипи мөрний урсгал өөрчлөгдөөд байна.

 Мөн тус мужийн Батон Руж орчмын байшин дээр үндсээрээ булгарсан мод унасны улмаас нэг хүн амиа алдсан байна. Одоогоос 16 жилийн өмнө буюу 2005 онд тус мужийг катрина хар салхи дайрахад яг ийм хэмжээний гамшиг тохиож байсан юм.

Ида хар салхи нь "амь насанд аюултай" хэмжээнд хүрч очоод байна. Мөн эргийн бүсэд асар их сүйрэл гарах магадлалтай байна. Луизиана мужийн нэг сая гаруй байшин цахилгаангүй байгаа тул хангамжийг сэргээхэд хэдэн долоо хоног шаардагдана.

Одоогийн гамшгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцоолох боломжгүй байгаа юм. Цахилгаан тасалдсаныг засах үйл ажиллагааг яаравчлуулж байна гэж тус мужийн цахилгаан эрчим хүчний оператор компаниас мэдээлсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна