Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Хан Уул дүүргийн 11-р хороо Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэл 1 км авто замын трассд өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг Нийслэлийн Байгаль орчны газар, гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу нүүлгэн шилжүүлэн газар шорооны ажил буюу авто замын далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна.

Ажлын явц 10 хувьтай үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбогдох авто замын сүлжээ бий болохоос гадна замын  хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна