Өчигдөр ХУД-ийн 16-р хороонд оршин суух айлын нэг нас нэг сартай хүүхэд модон жорлонд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг гарах үед тухайн хүүхдийн ээж гэртээ байсан бөгөөд бага насны хүүхдүүд хашаандаа тоглож байсан юм байна. Уг хэргийг ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Бага насны хүүхэд модон жорлонд унаж амиа алдах тохиолдлууд гарсаар байна. Эцэг эхчүүд, хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, модон жорлонг байнга хаалгыг нь хааж, цоожлохыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна