С.Жавхлан: Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй, Би АН-аас гарч байна

8 цаг 1 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Ардчилсан намаас гарч байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Тэрээр “Нөхөн сонгууль болохтой холбоотойгоор С.Жавхлан нэр дэвшинэ, дэвшихгүй гэсэн мэдээлэл их гарсан. Уг асуудлыг би их гайхаж хүлээж авсан. Би ямар нэг байдлаар нөхөн сонгуульд орох санаа, бодолгүй байсан.

Гэхдээ Монголын өв соёлыг хамгаалах, мартагдсан зүйлсээ сэргээгээд, үр хойчдоо үлдээхийн тулд Жавхлан хаана ч, юу ч хийж байсан хичээдэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтдоггүй. Мөн миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учир би өнөөдөр Ардчилсан намаас гарч байгаагаа зарлаж байна.  

Цаашид хийх ажил маш их байна. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна.

Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна