Мотоциклтой 2 иргэн сураггүй алга болжээ


Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар Иргэн М, Н нар 09.03-ны өдөр гэрээсээ мотоциклоор яваад сураггүй алга болжээ.

Мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олжээ.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг Эгийн голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 19:05 цагт явсан бөгөөд 09.07-ны өдрийн 01:00 цагт хүрэлцэн очиж хоносон. 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна