2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 735,117,867 төгрөгийн үнийн дүн бүхий 2,481,709 ширхэг хувьцаа арилжигдсанаас 28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тав" ХК (TAV +14.98%) болон "Такь-Ко" ХК (TAH +14.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN -10.59%) болон "Э-Транс Ложистикс" ХК (ETR - 10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 73,471 ширхэг нэгж эрхийг нийт 36,515,121 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 6 ширхэг үнэт цаасыг 600,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 2.99 хувиар өсч, 47994.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,984,165,970,495.70 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна