Баянзүрх дүүргийн иргэд Улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг харьяа хорооноосоо авах боломжтой боллоо


Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, Газар зохион байгуулалтын албаар иргэд хамгийн их төрийн үйлчилгээ авдаг гэх судалгаа бий.

Тэр ч утгаараа Иргэдийн цаг хугацааг хэмнэх, дүүргээс авч байгаа бүртгэлтэй холбоотой бүх үйлчилгээг хорооноос авах боломжтой болгох үүдсээн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 28 хороодод шаардлагатай Принтер, КИОСК машин, Компьютерыг хүлээлгэн өглөө.

Ингэснээр иргэд өөрийн харьяа хорооноосоо төрийн үйлчилгээ авахаас гадна, заавал банк орж төлбөр хийх шаардлагагүй боллоо.

Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүргийн зүгээс цар тахлын үед иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, зогсолтгүй хүргэх үүднээс өөрсдийн нөөц боломжоо ашиглаж иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг хэлтсүүдийг дүүргийн гадна талбайд байрлуулж ажилуулсан.

Харин сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дүүргийн гадна талбайн үйлчилгээ зогсож дотор талдаа үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Тиймээс бид яаралтай зохион байгуулалтад орж хороо бүрд Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хоцрогдолгүй өгдөг байхаар зохицуулалт хийж, эхний алхам буюу шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна