"Ган Нийц" ХК болон "Дархан Нэхий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 594,626,064 төгрөгийн үнийн дүн бүхий 1,797,855 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган Нийц" ХК (GHC +15.00%) болон "Дархан Нэхий" ХК (NEH +14.70%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан Хөвөн" ХК (DAH -14.41%) болон "Мик Холдинг" ХК (MIK - 11.47%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  27,552 ширхэг нэгж эрхийг нийт 12,271,226  төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 49 ширхэг үнэт цаасыг 100,020 төгрөг болон 4,800 ам.доллараар  арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.13 хувиар өсч, 48855.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,078,551,488,981.73 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна