ЭМЯ: Хэвтэх шаардлагагүй иргэд эмнэлгийн ачааллыг ихэсгэж байна


Цар тахлын хоёрдугаар давлагаа манай улсад тархаж байгаа бөгөөд энэхүү давлагаа нь эхэн үедээ илрэх шинж тэмдэг нь хурц тод байгаа учраас иргэдийн дунд айж сандрах эмнэлгийн салбарт ачаалал үүсгэх явдал маш их гарч байна. 

Энэ өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн тоо ихсэж байгаатай холбоотойгоор нийгмийн сэтгэл зүй айдас түгшүүр ихтэй болсон. Тийм болохоор шинжилгээний хариу эерэг гармагц эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэсэн хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэв. Өрхийн эмнэлгийн эмч нар өдөрт 400- 500 хүний дуудлагад хариу өгч ажиллаж байна. 

Эмнэлэгт хэвтэх гэсэн хүмүүс танил талаараа хүртэл яриулж ажлын хажуугаар давхар ачаалал үүсгэж эмч ажилчдыг бухимдуулж буйг ЭМЯ өнөөдрийн мэдэгдэлдээ дурсан.

Ард иргэд бид бүхэн яаран эмнэлэгт хэвтэх гэж эмч эмнэлгийн салбартаа ачаалал өгөхөөсөө илүү сэтгэл санаагаа тайван байлгаж өрхийн эмчийн зөвлөгөөг дагаж мөрдөн эмээ тогтмол ууж байх нь та бидэнд гагцгүй хэрэгтэй биз ээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна