Б.Жаргалсайхан: Ажлаа тодорхой хий, ууж идэхээ багасгаад урагшаа явмаар байна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Буян компанийн захирал Жаргалсайхан дараах байр суурийг илэрхийллээ. 

-"Ажил хийдэг хүн алга. Нийлээд уул хэсээд архидаад улсын ажлыг хийж байгаа юм байхгүй. 

-Архины хуулийг яаралтай их хурлаар шинэчилсэн найруулгаар нэн даруй батлуулах хэрэгтэй. 

-Ууж идэхдээ унаж давхидаг машиныхаа зардлыг төрөөс гаргуулахаа ч боливол таарна. 

-Дараагийн нэг асуудал бол төмөр замаар ачаа зөөж байгаа вагонууд 2 талдаа ачаатай явмаар байна. 

-Гашуун сухайт хилийн боомт дээр худалдааны чөлөөт бүс байгуулах хэрэгтэй." гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна