Сүүлийн 24 цагт 2851 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа


Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 2851 хүнээс Ковид19 халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1683 нь Улаанбаатар хотод, 1168 нь орон  нутагт бүртгэгджээ.

Сүүлийн хоногт халдварын улмаас:

  • 41-60 насны хоёр,
  • 60-80 насны долоо, 
  • 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. 

Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нийт нас баралтын тоо 1046-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5211 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна