БЗД-ийн 6,18 дугаар хороонд тохижилтын ажил үргэлжилж байна


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд зам дагуу гараашуудыг чөлөөлж ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоолын тохижилтын ажил эрчимтэй явагдаж байна. Тохижилтын ажлыг хийхийн тулд тус хорооны иргэдээс санал асуулга авч хийсэн.

Түүнчлэн дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр сургуулийн урд байрлах 28 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж тохижилтын ажил эхэлсэн. Өвөл болохоос өмнө дээрх тохижилтын ажлуудыг дуусгаж, иргэдийн өөрсдийн амьдарч буй орчиндоо ая тухтай амьдрах нөхцөлөөр хангах болно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

May be an image of street and brick wall
May be an image of outdoors



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна