Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргийн хэмжээнд хамгийн их үйлчилгээ авдаг төрийн үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй хүргэх үүднээс зарим хэлтэс, албыг дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд байрлуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн өнөөдрөөс эхлэн газрын асуудлаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, асуудлыг эрэмбэлж шийдэх үүднээс "Явуулын үйлчилгээ"-г хийхээр боллоо.
Эхний ээлжинд Арцат, Шар хоолойн ам зэрэг дүүргийн алслагдсан хэсэгт "Явуулын үйлчилгээ" 14 хоногийн хугацаанд иргэдэд газрын талаар мэдээлэл, зөвлөгөө зөвлөмж өгөхөөс гадна тус газар зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгаж газар чөлөөлөлтийн ажлыг хийхээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас төлөвлөн ажиллаж байна.
Цаашид "Явуулын үйлчилгээ"-г 7 хоногийн хуваарьт оруулж хороодод очиж иргэдэд газрын талаар мэдээлэл зөвлөгөө өгөхөөс гадна зөвшөөрөлгүй газруудыг буулгана гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна