Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шатахууны асуудлыг хэлэлцэнэ


Засгийн газар шатахууны асуудлаар ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаан өнөөдөр 15:30 цагт болох бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой даваа гарагт уулзсан. Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол даваа гарагаас эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахууны нөөц багассан тул хязгаарлалт тогтоож, шатахуун авах гэсэн иргэдийн урт дараалал үүсээд буй.

Салбарын сайдын даваа гарагт өгсөн мэдээллээр шатахууны хангамж 5-7 хоногийн дараа тогтворжино гэсэн юм. ШТС-ууд талон болон карттай хэрэглэгчид шатахуун олгож байгаа асуудлыг нэн даруй зогсоох шаардлагыг ШӨХТГ-аас хүргүүлсэн. Мөн ШТС-ууд онцгой хэрэглэгчид болох эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албыг нэн тэргүүнд хангах үүргийн хүрээнд хэрэглэгчид олгох шатахуунд хязгаарлалт тогтоогоод байгаагаа мэдээлээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна