"Ариг гал" ХК болон "Багануур" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 316,672,749.88 төгрөгийн үнийн дүн бүхий 939,348 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +13.56%) болон "Багануур" ХК (BAN +13.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Махимпекс" ХК (MMX -6.72%) болон "Дархан нэхий" ХК (NEH - 3.61%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 60,339 ширхэг нэгж эрхийг нийт 22,195,963 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.45 хувиар өсөж, 43107.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,949,511,632,019.36 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна