Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн билээ.
Харин энэ нь нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгч хүн байж НҮБ-ийн өмнө ч худлаа ярьх юм, тооцоо судлагаа байгаа юу энэ мэт олон асуудал, шүүмж хөнгөгдөгдөж байгаа юм.
Харин уг асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр дараах тайлбарыг өглөө.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа,
"Өдөрт 342.000 мод тарьж чадах уу гэсэн байна.
Энгийн жишээ: Жижиг DAMCON-ы машин 4 эгнээгээр гэж үзвэл өдөрт 20.000-ыг суулгах боломжтой.
2.500.000-ыг 20.000-т хуваавал бидэнд 125 машин л хэрэгтэй гэж гарч байна. Энэ бол зөвхөн жишээ. Бид олон улсын туршлага, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан олон арга хослуулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна