Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Коронавирусын тархалтыг хумих, шаардлагатай хариу арга хэмжээ авах талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдлаа. Хурын эхэнд Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан хэлэхдээ:
"Баянзүрх дүүргийг 5 бүсэд хувааж хариу арга хэмжээний 9 баг өдөрт 250 ПГУ/PCR, 600-700 орчим түргэвчилсэн шинжилгээг авч байгаа. Шинжилгээнд хамрагдаж амжилгүй үлдсэн иргэд маш их байгаа учраас шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж ажиллах шаардлагатай байна" гэсэн юм.
Мөн орны хүрэлцээгүй байдлыг зогсоохын тулд нөөц бололцоогоороо ор дэлгэлтэд анхаарах, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах зэрэг ажлуудад яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай талаар онцоллоо.
Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд дэм болох үүднээс хэсгийн ахлагчдыг иргэдэд халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахих, ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар сургалт, зөвлөгөө өгөхөөр боллоо".
Шуурхай штабын зүгээс хороодыг иргэддээ хүрч ажиллахын тулд бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдэж, иргэдийг ч мөн адил хайртай бүхнийхээ төлөө халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, иргэний үүргээ биелүүлэн хариуцлагатай байхыг уриаллаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна