МАНАЙ УЛСЫН 1133 ИРГЭН КОРОНАВИРУС ХАЛДВАРЫН УЛМААС БУРХАН БОЛЖЭЭ

Админ
2021/09/26

Сүүлийн 24 цагт халдварын 2184 /Улаанбаатарт 1066, орон нутагт 1118/ тохиолдол илэрч, 21-80 гаруй насны 17 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1133 болов.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 6933 эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:

  • Хөнгөн 11892
  • Хүндэвтэр 7289
  • Хүнд 2100
  • Нэн хүнд 406 иргэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 21687 хүний 4209 нь хүүхэд, 1466 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 67162 иргэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна