Гэрээсээ мотоциклтой гараад, гадны нөлөөтэйгөөр хиймэл нууранд живжээ


Дундговь аймгийн нутаг дэвсгэрт мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон хэрэг гаржээ.

Тодруулбал, 29 настай, эрэгтэй Н өөрийн гэрээсээ 9 сарын 8-ны өдөр гарсан бөгөөд 9 сарын 24-ны өдөр  буюу эрлийн 16 дахь өдөрт алга болсон иргэн Н гэгч нь нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон байна.

Дундговь аймаг дах Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна