Өнгөрсөн жилийн 9 сарын 21-ны өдөр шөнийн 11 цагийн орчимд Ганвон мужийн Дунхэ хотын нэгэн түрээсийн байранд гэрээгээр ажилладаг Монгол залуус мөнгөнөөс болж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ.
Хоорондоо зээлсэн 1 сая воноос үүдэлтэй маргаан дэгдэж, хэрэгтэн 'А'(39нас), хам хэрэгтэн 'Б'(23нас) нийлж хохирогч 'С'(48нас)-ыг зодон танхайрсан бөгөөд тухайн үед тархиндаа хүнд гэмтэл авсан 'С'-д яаралтай тусламж үзүүлэлгүй орхиж явснаас хойш 2 хоногийн дараа нас барсан байсныг хамт ажилдаг хүн нь олсэ мэдэгдсэн аж.
Өнгөрсөн 9 сарын 25-ны өдөр, Сөүлийн Дээд шүүхийн Чунчеоны анхан шатны шүүхийн ерөнхий гэмт хэргийн хэлтэс (ерөнхий шүүгч Пак Жэ Ү) нь хүний аминд хүрсэн хэргээр шүүх хуралд шилжүүлж, А (39) -д 4 жилийн хорих ял оноож, мөн гэмт хэрэгт оролцсон Б (23) -д 3 жилийн хорих ял оноожээ.
Эх сурвалж: mkor.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна