-Сайн байна уу? таныг хэн гэдэг вэ?
-Сайн байна уу Намайг Чингүүн гэдэг.
-Хаана сурдаг вэ? Ямар ажил хийдэг вэ?
-Монгол Улсын Их Сургуульд суралцаж байгаад сургуулиа түр орхисон. Учир нь миний сурч байгаа мэргэжил, хобби 2 маань өөр болохоор хоббигоо дагахаар шийдсэн гэх юмуудаа..
-Хобби чинь юу вэ?
-Би 3D Designer хийх хүсэл эрмэлзэлтэй. Тиймдээч эхний ээлжинд өөрийн хэрэглэх дуртай зүйлсдээ өөрийн хоббигоо шингээж өгч байгаа.
- Энэ "street sport"-оор хэзээнээс эхлэж хичээллэсэн бэ? Яг юу нь таалагдаж анх сонирхсон бэ?
- Анх Penny Skateboard сонирхож эхлэж байсан тэгж байгаад ер нь Skateboard нь илүү зүгээр юм болов уу гэж бодоод янз бүриин үзүүлбэр этр хиидэг унж явхад ч гэсэн эвтэйхэн,
"mason silva" гээд Skateboard сайн ундаг ахииг хараад cool санагдсан тэгээ л сонирхож оролдож эхэлсэндээ.
-Энэ талбай дээр ер нь олон хүүхэд залуус цуглаж чөлөөт цагаа өнгрөөж баигаа харагддаг. Бусад орны кино клип дээр гардаг шиг зориулалтын талбай байсан бол та нарт бүр гоё баих тэ?
-Цэцэрлэгт хүрээлэнд уг нь нэг нээгдсэн. Гэхдээ надад бол Цэцэрлэгт хүрээлэнд нээгдсэн нь жоохон тухгүй санагдсан л даа. Анх нээгдэх үед нь очоод дахиж огт очоогүй. Хааяаа зав гарахаараа л энэ талбайд ирдэг юм.
-Ер нь ирээдүйд ямар хүн болохыг хүсдэг вэ?
-Түрүүн хэлсэн дээ "Mason Silva" шиг SkateBoard-чин болохыг хүсдэг гэж.
-Яагаад заавал тэр гэж?
-Учир нь тэр өөрийнхөө хоббигоо одоо бараг спорт болгож, тэрүүгээрээ хоолоо олж идэж, амьдарч, амсгалж байгаа учраас би тэр хэв маягийг нь дуурайхыг хүсдэг. Ер нь хүн болгон л өөрийнхөө хүссэнийг хийж тэрүүгээрээ сайхан амьдрахыг хүсдэг биздээ. Тэрүүнтэй л адил. (инээв)
-За тэгвэл чамд MASON SILVA шиг болох их амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэн бэлтгэлтэй үед ирж ярилцаж таарлаа. Дараа тухтай үедээ маш дэлгэрэнгүй ярилцах болноо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна