2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 488,379,178.76 төгрөгийн үнийн дүн бүхий 987,041 ширхэг хувьцаа арилжигдсанаас 28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" ХК (MMX +8.72%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR +5.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс чацаргана" ХК (CHR -9.52%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH - 6.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,371 ширхэг нэгж эрхийг нийт 22,239,071 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 40 ширхэг бондыг 4,000 ам.доллараар арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.18 хувиар буурч, 43213.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,985,925,897,650.98 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна