“Хэрлэн” голд хөгжлийн бэрхшээлтэй иргэн живж, амиа алджээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн харьяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд "Хэрлэн" голын эргээс хоёр таягийг нь олжээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 29-ний өдөр эхлүүлсэн байна. Улмаар есдүгээр сарын 30-ны өдрийн 07:05 цагт “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна