Гэр шатаж, хоёр хүн амиа алджээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж, хоёр хүн галд өртөж амиа алджээ. 

Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 29-ний өдрийн 19:59 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн П-гийн таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Тус гал түймэрт П /52 настай, эрэгтэй/-гээс гадна нэр, нас хүйс тодорхойгүй нэг хүн өртөж нас баржээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна