Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Энхтайваны Бат-Амгалан Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан дараах мэндчилгээг дэвшүүлжээ. Үүнд
АХМАД ҮЕ БАЙХГҮЙ БОЛ “ӨНӨӨДӨР” ГЭЖ ҮГҮЙ, ЗАЛУУ ҮЕ БАЙХГҮЙ БОЛ “ИРЭЭДҮЙ” ГЭЖ ҮГҮЙ
Ахмадын баярыг тохиолдуулан дүүргийн ахмад, буурай нартаа зориулж Баянзүрх дүүрэгт "Ахмадын өргөө" барина гэдгээ албан ёсоор мэдэгдье! Баянзүрх дүүрэг "Ахмадын Өргөө"-тэй болсноор ахмадууд хамтарч анхан, дунд, дээд шатанд санал хүсэлтээ илэрхийлэх, дүүрэг орон нутаг, улс эх орны хөгжилд өөрсдийн дуу хоолойг хүргэх, залуу үеэ дэмжих, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх гээд олон төрлийн үйл ажиллагааг ахмадуудтайгаа хамтарч хийх нөхцөл бүрдэнэ. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч бүтээн байгуулалтын ажилд хүндрэл тулгарч байгаа хэдий ч ахмадуудынхаа төлөө Нийслэл, дүүрэг орон нутагтайгаа уялдаатай ажиллаж "Ахмадын өргөө"-г заавал барих болно. гэсэн юм.
Баянзүрх дүүрэгт 42000 гаруй ахмадууд амьдардаг гэх судалгаа байдаг бөгөөд тэдний дуу хоолойг төрийн анхан, дунд, дээд шатанд хүргэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд тус дэм болох "Ахмадын өргөө" байхгүй. Харин бусад дүүргүүдэд 1-2 байдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна