Одоогоос 23 жилийн өмнө буюу 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Хэдийнэ 23 жил өнгөрсөн ч энэ хэргийн учиг тайлагдсангүй, улс төрийн хүрээнийхэн улам чангаруулж, орооцолдуулсаар өнөөдрийг хүрлээ.
ХҮН-ын гишүүд С.Зоригийн үйл хэргийг ард нийтээрээ хамгаалж, үргэлжлүүлэхийг уриалан хөшөөнд нь цэцэг өргөсөн билээ.
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд өөрийн цахим хуудаснаа:
"Жил бүрийн энэ өдөр бид Монголд ардчилсан хувьсгалыг манлайлж харамсалтайгаар амиа алдсан энэ түүхэн хүнд болон түүнтэй цуг тэмцсэн ардчилсан үзэл санаатай ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг билээ.
Нөгөөтэйгүүр энэ өдөр ардчилал ямар хэврэг гэдгийг бидэнд ойлгуулж, түүнийг нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалах үүрэгтэйг сануулдаг.
Хувь хүний эрх чөлөө, бизнесээ чөлөөтэй хийх боломж, парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө ХҮН зогсолтгүй урагшилж, иргэд, байгууллага, улстөрийн хүчнүүдтэй нягт хамтарч ажиллах болно". хэмээн бичжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна