Pandora Papers: Дэлхийн 330 гаруй улстөрч, алдартнуудын нууц хөрөнгө ил боллоо


Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум даваа гарагийн өглөө "Pandora Papers" хэмээх баримт дэлгэж дэлхийн 330 гаруй улстөрч, тэрбумтан, урлаг спортын алдартнуудын нууц хөрөнгийг л болголоо. Оффшор бүсэд нуусан, татвараас зайлсхийсэн хөрөнгө нь ил болсон улстөрчид дотор 14 улсын одоогийн төрийн тэргүүн, 21 орны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс багтаж байгаа юм. 

Тухайлбал, Йорданы хаан Абдуллах II оффшор компаниудаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт $100 саяын үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бол ОХУ -ын Ерөнхийлөгч В.Путин Монакод хувийн эзэмшилтэй болжээ. 

Энэ долоо хоногт болох сонгуульд өрсөлдөж буй Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Францын өмнөд нутагт 22 сая ам.доллараар хоёр шилтгээн худалдаж авсаныг ч дээрх баримтад өгүүлжээ. 

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн гэр бүл мөн оффшор компаниар дамжуулан 312,000 фунт стерлингээр Лондон хотын төвд барилга худалдаж авсан нь ил боллоо. 

Баримтуудыг илчилсэн консерциумд дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим сэтгүүлч оролцож,  14 эх сурвалжаас 11.9 сая бичиг баримтыг нэгтгэж боловсруулсан байна.

Сэтгүүлчдийн дэлгэсэн баримт дотор Монгол Улсаас хоёр улстөрчийн нууц хөрөнгө ил болжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумын мэдээлэл боловсруулагдаж хараахан дуусаагүй байгаа тул одоогоор улс тус бүрээр нь шүүж, нэрийг нь мэдээлэх боломжгүй байгаа юм.

Эх сурвалж: eagle.mm



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна