“Боловсролын багц хуулийн төсөл” энэ салбарын ямар гажуудлыг засах талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа.
Ч.Ундрам:
- Энэ удаагийн намрын чуулганаар нийт 72 хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Эхний ээлжид 24 хуулийн төсөл хэлэлцэгдэхээс Боловсролын багц хуулийн төсөл багтсан. Манай улс сүүлийн 30 жил энэ салбартаа төдийлөн анхаарал тавьж чадаагүй. Тиймээс энэ удаагийн багц хуулиараа боловсролын салбарт шинэчлэл хийе гэж зорьж байна. Тогтолцооны хэд хэдэн гажуудал байна.
- Тухайлбал, боловсролын байгууллага нь ашгийн бус байх ёстой гэх үзэл бодол байна. Манай улсад төр өөрөө хүүхдүүдээ боловсрол олгож чадахгүй байсан тул энэ ачааг хувийн сургуулиуд үүрэлцэж ирсэн. Гэвч өнөөг хүртэл хувийн сургуулиуд татвар төлж байгаагүй, төрийн бус байгууллагыг статустай. Дээр нь эцэг эхээс төлбөр авахаас гадна ЕБС-иуд хүүхэд болгон дээр төрөөс хувьсах зардал авдаг. Тиймээс юуны түрүүнд энэ асуудлыг цэгцэлнэ. Олон нийтийн статустай болж, ТУЗ-даа төлөөллийг нь оролцуулах ёстой. Хэрвээ ашгийн төлөө ажиллана гэвэл төрөөс хувьсах зардлыг нь татаж, улсдаа татвараа төлөх ёстой.
- Түүнчлэн боловсролын чанарын асуудал багшийн чадвартай зайлшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд манай улс багш бэлтгэх тогтолцоогоо задгай орхисон. Сургалтын хөтөлбөр нь шинэчлэгдээд байхад багшийн бэлтгэж байгаа хөтөлбөр нь шинэчлэгдээгүй. Өөрөөр хэлбэл уялдаагүй байсан гэсэ үг. Тиймээс багш бэлтгэх хөтөлбөр дээр тусгай шаардлагуудыг тавьж, магадлан итгэмжлэл олгож, ЕБС-д байх үеэс нь сурагчдын дунд багш болох клуб ажиллуулна. Дээр нь багшийн цалинг үе шаттайгаар сайжруулахаар тусгасан.
197.211.58.67
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и? ?эйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Y? ?э: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах