Кабелын нүх ухаж байгаад байлдааны зориулттай сум олжээ

Өчигдөр 14 цаг 51 минут

Кабелын нүх ухаж байсан “Уртын-Уул” ХХК-ийн ажилтнууд байлдааны зориулалттай сум олжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сум. 7 дугаар багийн “Найрамдал” гудамжинд 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны 1 ширхэг сум байсныг тууз татан хамгаалж, тухайн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд тухайн газрыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан байна.

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна