​ Л.Халтар сайд Засгийн хурлаас "хөөгдөөд" гарчээ


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа юм. Тэгвэл ЗТХ-ийн сайд Л.Халтарыг тээвэрчдийн асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгч, Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар:

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ 
  • Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого
  • "Тавантолгой түлш" ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц
  • Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц
  • Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна