"Эрчим Баян Өлгий" ХК , "Хүннү менежмент" ХК болон "Хөвсгөл усан зам" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 211,505,972 төгрөгийн үнийн дүн бүхий 595,006 ширхэг хувьцаа арилжигдсанаас 26 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрчим Баян Өлгий" ХК (BOE+15%), "Хүннү менежмент" ХК (HBZ +14.99%) болон "Хөвсгөл усан зам" ХК (HUZ+14.99%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT  -8.27%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -7.98%) болон "Дархан гурил тэжээл" ХК (DAR -6.54%)-ийн хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 65,066 ширхэг нэгж эрх 37,777,385 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар ширхэг Лэнд бонд нь 289,200 төгрөгөөр арилжаалаагдсан байна.

ТOP-20 индекс 0.34 хувиар өсч, 40,281.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,851,834,979,076.48 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна