Их Британийн парламентын гишүүн сонгогчидтой уулзах үеэр амиа алджээ


Британийн Конгресс дахь Консерватив намын төлөөлөл, Дэвид Амесс өнгөрсөн баасан гаригт халдлагад өртөж амиа алдсан хэрэг гарсан. Хуулийн байгууллагаас уг хэргийг Террорист халдлага байсан гэж дүгнэжээ. Шалтгааныг нь цэвэр лалын хэт даврах үзэлтэй холбоотой гэсэн байна. 

Цагдаа нар хэргийн газраас 25 настай этгээдийг баривчилсан ба энэ хэрэгтэй холбоотойгоор өөр этгээдийг шалгаагүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хэргийг үйлдсэн этгээдийг барьсан гэж үзэж байгаа ажээ.  Гэсэн ч эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Баригдсан этгээд нь Британийн иргэн ч сомали гаралтай болохыг хэвлэлүүд мэдээлжээ.

Хэрэгтэн этгээд улстөрчийг Эссекс гүнлэгийн Leigh-on-Sea хэмээх газар өнгөрсөн баасан гаригт олон удаа хутгалж хөнөөсөн юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна